Tuesday, September 3, 2013

Харамлахуй...


Оршил:  Битгий гайх, битгий шоол Таалан болгоох нь таны таалал, Таалуулахгүй байх нь бас миний таалал 

Энэ нийтлэлийг  2011 оны хавар бичиж байсан байна


Хятад сайхаан сайхан. Гэхдээ бурхан нэртэй миний Монгол бvр ч сайхан

Наран мандаж гэгээ татахад нэгэн шинэ амьдрал эхэлдэг. Би єглєє болгон нартай уралдан босож наран мандахыг харж хvслээ шивнэдэг нарнаас тэр єдрийн эрч хvчийг авдаг ч гэж хэлж болно. 



Нарны туяа хэнийг ч ялгалгvй тусдагийн адилаар тэр нэгэн єдєр буюу 08-р сарын 27-ны єглєє миний бие монголынхоо шилдэг 100 залуусын хамтаар наран мандахтай уралдан байж БНХАУ-ыг зорьсон юм. Биднийг БНХАУ-д очиход ихэд хvндэтгэлтэйгээр Хятадын залуучуудын холбооныхон хvлээн авч байрлах буудалд маань хvргэн єглєє. Айлчлалынхаа хугацаанд бид томоохон нэр хvнд бvхий “Монголын залуучуудын тєлєєлєгчдийн Бvгд найрамдах Хятад ард улсад хийх айлчлал” хэмээх нэр алдарыг зvvсэн байсан юм. Монголын шилдэг залуусын тоонд багтаж хvндэт зочдын нэгэнд багтсан азтай хvнээ би бас... 

.... Ингээд бид айлчлалынхаа хугацаанд Бээжин, Хєх хот, Ордос хотуудаар гороолон явж хєгжлийн хурдаараа дэлхийг гайхшруулж буй Хятад улстай танилцах нь тэр. Хєгжил дэвшил гэдэг нь тэнд баймаар гэлтэй. Нvдээ бvлтийлгэж чихээ дэлдийлгэх нь тэр. Тус улсын сонин содон зvйл нэгээр дуусахгvй гэдэг нь илэрхий. Баяраа ойрдоо ажил ихтэй барилга бариад зав муутай єглєє болгон єрж гарна єндєр намаар нь барьж єгнє гэдэг шиг л єндєр шилэн, єнгє загварын зохицол болсон барилгуудыг нь хараад ирvvгээ мултлаад буцаагаад хийх шиг л болсон.  Тэрбум давсан хvн амтай улсын хєгжил дэвшил, бvтээн байгуулалт нь цагаар ч бус, секундээр ч бус, долиор хэмжигддэг юм шиг санагдсан. Хийе бvтээе гэвэл цаг алдалгvй бvтээдэг тус улсыг ажилсаг хєдєлмєрч шаргуу єєрєєр юу гэж магтан сайшааж хэлэхээ мэдэхгvй байна. Єнгє гэрлийн гайхамшиг болсон гудамж талбай, єнгє єнгєєр цэцэглэн ургах цэцэг навчисаар хvрээлэн буй орчиноо тохижуулсан байх бєгєєд мод гэгч нь тэнд янз янз ёооз ёоозоороо байдаг даг шvv. 

Нийслэл хот Улаанбаатараа муулах гэсэнгvй гэхдээ юун Улаанбаатар яасан ийсэн Улаанбаатар л болсон. Ногоон байгууламж хийгээд байна л гэдэг арчилгаа халамжийг нь тавихгvй байхад яаж ургадаг юм. Харин Хятадад бол єєр усалгааг нь цаг бvрт хийнэ шороо тоос босгохгvй гэж автомашины замаа усална наад захын энгийн жишээг яривал олон олон. Vмхий хужаа нар гээд л байдгаараа муулдаг нь манайхны зан биш гэм гэлтэй. Муулахдаа хvрвэл голд нь ортол муулах сайхан. Аа муу хужаа гээд муулах гэвч яг vнэндээ Хятадууд биднийг биш Япончуудыг vзэж чаддаггvй юм билээ. 

.. Бидний аялал цааш vргэлжлэн Євєрмонголын єєртєє засах орны Ордос хотод хvрэлцэн ирлээ. Ордос хотыг харваас vлгэрт гардаг нєгєє хот нь буй гэмээр л хєшєє барилга хаа сайгvй сvндэрлэж цэцэг ногоо ургамлыг цогц болгоод хаана л бол хаана ургуулсан байх юм. Та нарт энэ хийсвэрлэл мэт санагдах байх гэвч vгvй ээ баримал хєшєє нь алтаар бvрэгдсэн байх бас болоогvй ээ жижиг vг єгvvлбэрээ хvртэл алтаар бvрсэн байдаг юм билээ. Бидэндээ л онгироод байгаа юм шиг санагдсан. Таван жилийн дотор vлгэрийн мэт хєгжсєн тус улсын нууц нь юундаа байна вэ хєрєнгє мєнгийг хайрлалгvй цацаж буй тєр засагт л гол зангилаа байх шиг. 

Хvн хар нэг их vзэгдэж харагдахгvй тэгсэн хэрнээ дээд зэрэглэлийн тансаг машин унасан хvмvvс зураасан єргєн хар замаар цєєхєн тооны vзэгдэх юм билээ. Ордос хот баян гэдэг нь vнэн харин тэнд оршин суудаг хvн ам хэр олон юм бол гэдэг єчvvхэн гэнэн бодол тєрєх нь тэр. Аажуу би тэндэхийн хvнээс асуухад танай энэ хот хvн ам ихтэй л гээд байсан харин одоо vзэгдэж харагдах хvн ховор байх юм яагаад тэр вэ гэхэд: Манайх єдрийн цагаар гэртээ амардаг гээд єєр тодорхой хариулт хэлсэнгvй. Гайхалтай Хятадын засгийн бодлого мєн агуу юм. Єдрийн цагаар гудамж талбайгаараа хvн явуулахгvй амраадаг гэх, тэгвэл шєнийн цагаар ажилладаг болж таарах нь уу даа. Хятадад бол магадгvй л юм шиг. 

Миний хувьд энэ бол худал хариулт тус хотод хvн ам цєєхєн байдаг агаад жуулчид болон гадныхныг татах гэсэн засгийн бодлого гэлтэй. 2006 оноос хойш тус хотыг улс тєр, эдийн засаг, соёл шинжлэх ухаан технологи, боловсрол болоод санхvvгийн тєв болгон хєгжvvлэх зорилгоор “Тал нутагт мєнхийн нар мандлаа” хэмээн нэрийдсэнээр бvтээн байгуулалт нь єдийг хvрч хєгжсєн байх юм. Айхтар улсаа таван жилийн дотор бvхэл бvтэн хотыг бvтээн байгуулчихдаг бас болоогvй монголын хээ угалз ёс заншил гээд тэр байтугуай угаржин Монгол бичгийн маань эгшиг долоо vсгийг хvртэл хєшєє болгон залсан байх юм. Харамлах сэтгэл ихээхэн тєрж атаархлын гашуун нулимсыг дотогш залгилнам. 

Ёстой л дээр єгvvлсэн шиг Хятадууд монголжоод байгаа нь батлагдах шиг л болсон. Ордос хотоос цааш явж Чингисийн онгон хэмээх газарт ирлээ. Хvрээлэн буй орчноо маш сайхан тохижуулж бас болоогvй харуул хамгаалалтын єндєр тvвшин тэнд ажиллаж байх юм. Биднээс илvvтэйгээр Чингис хаанд зул єргєн Чингис хаанаа шvтэн залбирдаг улсын нэг нь яахын аргагvй Євєрмонголчууд байсан юм. Чингис хааны онгон нь нийтдээ 55 мянган квадрат метр талбайг эзэлдэг бєгєєд энэ талбайг Хятадын тєрийн зєвлєлєєс 2004 онд тєрийн хэмжээний vнэт жуулчлалын бvс болгон тодорхойлсон аж. Чингисийн онгон нь ЄМЄЗО-ны нийт орлогын 60 гаруй хувийг дангаараа бvрдvvлдэг гэнэ. Тэнд манайд байхгvй монголын нvvдлийн аж ахуйн єв дурсгал байсан гэж хэлж болно. Мєн “Чингисийн эр хоёр загал”-ыг сvртэйгээр сvндvvрлэн босгосон байсан юм хєшєєний хажууд гэрэл сvvдрээ татуулан авхуулах хvмvvс олонтоо харагдсан. 

Хєгжин цэцэглэж буй Хятад, ЄМЄЗО сайхаан сайхан, сайхан юм олон ч бий. Бvтээн байгуулалт хийж бvтээж буйгаараа дэлхийд жишиг болох хотуудын л нэг. Миний харсан vзсэнээр бус єєрийн нvдээр очоод нэг хараасай хvний амаар сонсох бус єєрийн чихээр сонсоосой Монгол гэдэг нэр, монгол єв уламжлал тэнд бvтээн байгуулагдаад хадгалагдаад байгааг анзаарсан хvн бидний дунд олон байгаа байх. Санаа муут яван хатна гэдэг vг байдаг шиг Санаалж суугаад бvхнийг алдах вий... эхнээсээ наад захын л єв уламжлалаа алдаад байх шиг байна. Очиж vзсэн газраа муулдаг хvн надаас єєр байдаг юм болов уу... Гэхдээ миний монголын єв уламжлал ёс заншил тэнд, бvр тэнд бvрэн цогцлоод байгааг хараад сэтгэлийн анирт маань гуниг хурах юм. 

Нууцгvй хэлэхэд Ар, Євєрмонгол нь талцаад энэ ч миний юм, тэр ч манай юм гээд байгаа юм шиг. Нэг нь нэгнийгээ урин дуудаж авчирчихаад манайх хийсэн бvтээсэн зvйл олон, танай єв уламжлал манайд ч байна байх байхдаа манайд тvлхvv байна гээд бидэнд онгироод ч байх шиг санагдсан шvv. Гал бадран асахдаа халуунаар тєєнєн асдаг шиг Миний Монгол халуун элгэн сэтгэлээр халуун цусаа хамгаалах л vлдээд байх шиг... Vvгээр урд хєрш улсад айлчилсан аялалын тэмдэглэлээ єтєл болгоё. Ямартай ч БНХАУ-д айлчилсан Монголын шилдэг 100 залуусын мэлмий нэгийг бодож хоёрыг тунгаасан гэдэгт итгэлтэй байна. 

Єр зvрхнээс огшин байж дахин хэлсэн vг минь єнгє єнгєєр солонгороод бvv алга болчихоосой Гал бадран асахдаа халуунаар тєєнєн асдаг шиг Миний Монгол халуун элгэн сэтгэлээр халуун цусаа хамгаалах л vлдээд байх шиг... 

 АмитабаПагмасүрэн 

 2011-09-09 10:07:35 




1 сэтгэгдэл:

Unknown said...

Сайхан нийтлэл болсон байна. Амжилт :)

Post a Comment

 
;