Friday, September 20, 2013

Харилцуур утас...

Энэ харилцуул утаснаас хэсэг ч болов салж илгээмж, ил захидал, шуудангаар харьцдаг болох юмсан. өдөржин харилцуур утас хангиналаа.. ;(

Юу гэхээр бид өнөөдөр техник технологийн хөгжлийг дагаад өөрсдийн амьд харилцаагаа янаглан үгүй хийж буй мэт санагдана. Дээхэн үедээ Шуудангийн үүдэнд дугаарлан зогсож байж хамаатан садан, хайртай дотны хүнтэйгээ холбоо барьдаг, эсхүүл цагаан цаасан дээр хар, цэнхэр бэхээр буулгасан сэтгэлийн өчгөөр харилцан бичиж амар мэнд, ажил үйлсээ бүтээдэг байлаа. Би ч мөн адил захиа бичиж шуудангийн үүдэнд дугаарлан зогсож байж харилцуур утсаар ярьдаг л байлаа. Харин одоо би энэ харилцуур утас гээчийг үнэндээ хэрэглэхээс татгалзахад хүрээд байна. Яахав нэг талаас ажил төрлийг хурдан шуурхай бүтээхэд тус дэм болж байгааг сайшаан магтаж буй хэдий ч миний амьд харилцааны хэлбэрийг янаглан үгүй хийгээд байгаа нэгэн төрлийн парзит. Өнөөдөр гэхэд миний харилцуур утас ажил, амь гэсэн шаардлагаар хэдэн арван удаа. өчигдөр гэхэд бүхэл бүтэн өдөр дуугарсан 5 минут тутамд харилцуур утсаа сонортоо бариастай... Олон өдрөөр биш юмаа гэхэд хоёрхон өдөр энэ харилцуур утаснаас түрхэн салж сонороо болон тархиа амраахыг хүснэ.

Хяслан бас гаслан, хүслэн бас хяслан
Харилцуур утас чи хааяа нэг дуу гаргаач

АмитабаПагмасүрэн
2013-09-20 17:48

0 сэтгэгдэл:

Post a Comment

 
;