Би хэнд ч үүнийг гарчигласангүй
Хээрийн зогдор хийсгэх
Хээ хуар салхинд бас гарчигласангүй
Нөмөр үгүй хаданд
Нэхээс үгүй дээлэнд
Заадас үгүй замиланд
Залбирал үгүй хорвоод
Би хэнд ч үүнийг гарчигласангүй
Харцаараа хайлуулах
Хайлган түүнд
Янаг хүсэх
Ялгуун түүнд
Ялгаагүй буг чөтгөрт
Яруу төгс бүсгүйд бас гарчигласангүй
Би хэнд ч үүнийг гарчигласангүй
Чамин хээнцэр цэцгэнд
Чармай нүцгэн биед
Чанадын хүсэл өвөртлөгчид
Чинхүү бас гарчигласангүй
Чанга бүлүүр эрд
Чангаар хэлж бас гарчигласангүй
Чишш чимээгүй чих маань ядарч байна...
Үг маань мохох нь
Үйлс маань халих нь
Үйлдэл маань ухрах нь
Зүрх маань булингартах нь
Чиш чимээгүй...
АмитабаПагмасүрэн 2013,09-03 09:06 цаг минут
0 сэтгэгдэл:
Post a Comment