Tuesday, September 3, 2013

Өрөвдөхүй...

Оршил: Битгий гайх, битгий шоол Таалан болгоох нь таны таалал, Таалуулахгүй байх нь бас миний таалал  Энэ нийтлэлийг  2011 оны хавар бичиж байсан байна. 
Амьсгалж чадахгvй байгаа ''Ээж мод''-ыг єрєвдєхvй 

Ариун дагшин ой, тvvхийн дурсгал хvмvvн бидний бахархлын нэгээхэн хэсэг байдаг гэдэгт миний бие итгэдэг.  Модод хvмvvс болон бурхадын хооронд зуучлагч болсоор ирсэн. Заримдаа ой нь євєг дээдсийн газар ч бай, ихэс дээдсийн бунхан ч бай, хvмvvс тvvнд залбиран шvтэж, домог болгон ярьсаар байдаг. 



Хамгийн єндєр настай моднуудыг хvмvvс урт удаан аз жаргалтай амьдралын бэлгэдэл хэмээн шvтэн хvндэтгэдэг.  Манай оронд сvслэн биширдэг олон ой мод, уул овоо байдаг. Vvний нэг нь хvмvvсийн сvслэн бишрэн шvтдэг ээж мод юм. Ээж мод Сэлэнгэ аймгийн тєвєєс холгvй зам дагуу нэгэн хэсэг модны дунд байдаг. Манайхан ээж модон дээр очиж хvндэтгэл vзvvлдэг ч хийж байгаа vйлдэл нь хvндэтгэл vзvvлэх бус харин ч ээж модыг ємхєрч, ялзарч муудахад хvргээд байгааг хараад миний сэтгэл эмтэрч ирсэн юм.  Єнгє єнгийн эрээн мяраан хадаг, машины vрvvл, хvний цамц, тэр байтугай хоёр хєлний таяг, хєлд хаа сайгvй гишгэгдэх шар, цагаан будаанууд ''’Ээж мод''-ны амьсгалыг боож, vндэслэн ургахад хэрэгтэй нарны илчийг нь хаасан битvv хадаг єлгєєтэй байх юм. Хvн та єєрєє агааргvй бол амьсгалахгvй гэдгийг надаар хэлvvлэлтгvй сайн мэдэж баймаар сан. 

Мод хvртэл амьд биет агаар ус чийг, нарны илчээр дутдаг гэдгийг мэдмээрсэн.  Хайрлан хvндэтгээд байдаг ‘''Ээж мод''-оо хадаг яндараар битvvлснээр хєгзрєх, ялзарах аюулд орсон нь энгийн хvн хараад мэдэхээр шинжтэй байсан юм. Бас болоогvй ээ буян хийж байна гэх нэрийдлээр сvv тараг єргєж, шар тос тvрхэж байгаа нь ээж мод хорхой шавьжны vvр болоход хvргэсэн байх юм. Улмаар хvсэл мєрєєдлєє шивнэн даатгадаг ''Ээж мод'' маань эхvvн эвгvй, хуршсан vнэрээр ханхилж байлаа. Хайрлан шvтэх бус хайр найргvйгээр устгаад байгаа юм биш биз дээ хvмvvс минь. Хєх тэнгэр єєд сvслэн єргєдєг сvv нь газарт шингэж, сvслэн барьж золгодог цэнхэр хадаг нь хаа сайгvй хийсэн байх нь vнэхээр сэтгэл эмтэлсэн тэр нэгэн зураг одоо ч харагдсаар байх юм. 

Хvн vрээ харамладаг бол мод хvртэл vндэсээ харамладаг гэдгийг санахад илvvдэхгvй байх.  Єрєвчхєн сэтгэл минь гуниг сvvдрээр бvрхэн єнгє єнгийн хадаг яндруудыг нь аваад хаячихмаар, єлгєєд тавьсан машины vрvvл, ємсєж байсан тэр бор эрээн цамц, єлгvvр ч юм шиг дарааллан тавигдсан таягнуудыг єєрєє ч болов авч хаяад єндєр гэж шvтэгддэг ''Ээж мод''-нд єглєє бvхний нарны илчийг, зєєлєн илбэх салхины шившээг, vндэслэн дэлбээлэх навч, газрын мандал руу тvрэн ургахыг хvссэн vндсэнд нарны илч, салхины шившээ, бороон дуслуудыг мэдрvvлэх юмсан. Амьсгалж чадахгvй байгаа ''Ээж мод''-ыг єрєвдєхvйеэ сэтгэл эмтрэнэ. 
  












АмитабаПагмасүрэн 
2011-04-13 10:14:35



0 сэтгэгдэл:

Post a Comment

 
;