Амьдас хүний өчиг...... Би нэгэн цагт амьдарч нэгэн цагт зул болох нэгэн. Би нэгэн цагт жаргаж нэгэн цагт зовлон амсах амьдас бие... энэ өгүүлбэр надад олон зүйлийг бодогдуулж бас хайлуулж, уярааж сэтгэлийг гижигддэг. Би хүн гэхээсээ илүү махан бие хий бие гэдэгтээ илүү итгэнэм... Хүүрнэн өгүүлээд байвал энэ өчиг үүгээр үл дуусах... эцэсгүй төсгөлгүй хязгааргүй мэт..
Бие болоод сэтгэл, сэтгэл агаад хүсэл, хүсэл агаад хясал, хясал агаад бодол, бодол агаад үг цогцос биеийн хүсэл шунал тэмүүлэл болдог байх юм. Энэ өгүүлбэр дэх бодлоороо юуг илэрхийлэх гэж байгаа юуг хүмүст ойлгуулах гээд байгаагаа үл мэднэ. Харин зөвхөн энэ цаг мөчид би та чи бид дээрх өгүүлбэрийг унших нь оршин буй цаг хугацааг илтгэх...
Амьдас хүний өчиг:Магад би хүн, амьтан, араатан алуурчин, бурхан, шавьж алийх нь ч хойд дүр байж мэдэх. Хүн яагаад юуны учир хойд дүр болон хувирдаг юм бол. Учиг үнэн юунд оршидог... тайлал тайлбар...Амьдас хүний өчиг:Би, би бол Бурхан, Би, би бол амьтан, Би, би бол араатан, Би, би бол алуурчин, Би, би бол хүмүүжигч, Би, би бол амьдран оршин суугч, Би, би ер нь хэн юм бол... Би, би бол хэн ч биш өмнөх амьдралын үйлийн үр...АмитабаПагмасүрэн
0 сэтгэгдэл:
Post a Comment