Пиво их уухаар гүзээ
сууна хэмээн хүмүүс татгалзах нь цөөнгүй. Гэхдээ пивонд сул талаас гадна давуу
тал өчнөөн байдаг гэнэ.
-Хачирхалтай баримт дэлгэхэд 18-р зуун, 19-р зууны эхээр зарим оронд ихэнх эмийг пивоор даруулж уухыг зөвлөдөг байжээ.
-Мюнхений институт пивийг судлан үзсэний үндсэнд нэг литр шүүгээгүй пиво нэг литр сүүнээс 10 дахин ашигтай болохыг баталсан байна.
-Германд шүүгээгүй, дрожж дээр нь хөвсөн пивийг "Hefe Weizen" (улаан буудайн дрожж) гэж нэрлэдэг. Ийм пивийг уусан хүний нүдэн дээр хэзээ ч өвдөг гардаггүй бөгөөд арьс нь сэргэдэг байна. Учир нь ийм пивонд В бүлгийн витаминууд ихээр агуулагддаг гэнэ.
-Пивийг байнга хэрэглэвэл хорт хавдраар өвчлөх эрсдэл 2-3 дахин буурдаг болохыг Японы судлаачид тогтоожээ.
-Өлөн элгэн дээрээ нэг
аяга пиво уух нь ходоодны илүүдэл шүүсийг арилгадаг. Иймээс пиво нь ходоодны
үрэвслийн үед хамгийн ашигтай.
-Пиво нь бие махбодоос хөнгөн цагааны давсыг ялгаруулж гаргадаг. Үүнээс өөр ямар ч шингэн ийм чадвар байдаггүй болохыг судалгаагаар баталжээ.
-Пивотой усанд орвол хөлс ялгаралтын хэмжээ хэвийн болно. Хэрвээ таны хөлс маш ихээр гарч байвал бүлээн усанд нэг шил пиво хийгээд хэсэг хэвтээд үзээрэй.
-Пивотой маск, тос нь
үрчлээг тэнийлгэхэд тустай. Та өндөгний шарыг бага зэргийн пивотой хольж,
нүүрэндээ түрхээд үзээрэй. Үр дүн нь тун удахгүй мэдрэгдэнэ шүү.
-Шинэхэн пивоны хөөс үрчлээг арилгадаг. Пивоны маск тослог арьсанд маш өндөр үр дүнтэй. Энэ нь арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулан, тос ялгаралтыг багасгаж, арьсны нүх сүвийг багасгадаг байна.
-Ханиадыг пивоор эмчилж болно. Нэг халбага зөгийн балыг нэг аяга халуун пивонд хийгээд уувал ханиад тэр дороо намдана.
-Үсний хэлбэрээ удаан хадгалахын тулд пиво түрхэж болно. Хэрвээ пивийг үсэндээ түрхээд хэсэг хугацаанд байлгавал үс гялалзаж, уян хатан болж. унах нь багасдаг.
-Чехүүд бөөрний өвчнөөр
өвчлөх нь харьцангуй бага байдаг гэнэ. Учир нь тэдний уудаг пиво бөөрний чулууг
устгадаг байна.
-Пиво бие махбод дахь бодисын солилцоог идэвхжүүлж, эсийг залуужуулдаг. Туршлагаас үзэхэд пивийг тодорхой хэмжээгээр тогтмол хэрэглэдэг хүмүүс огт хэрэглэдэггүй хүмүүсээс харьцангуй хожуу өтөлдөг гэнэ.
-Өдөрт ойролцоогоор нэг аяга пиво хэрэглэх нь зүрх судасны өвчний эрсдлийг бууруулж, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг болохыг Чех, Германы эрдэмтэд тогтоожээ.
-Пиво нь кока-кола, чихэртэй алимны шүүс, жимсний ундааг бодвол харьцангуй бага калоритой гэнэ
Эх сурвалж: eska.mn
АмитабаПагмасүрэн
2013-09-26 19:56
0 сэтгэгдэл:
Post a Comment