Monday, September 2, 2013

Хацарт дурлахуй...

Хацарт дурласан хүний өчлийг та уншиж байна
Магад сохорсон байж ч мэдэх юм би
Хацарт дурласан хүн үгээ хэлж байна
Хайрандаа догдлоод хааш одхоо мэдэмгүй

Хацарт тань дурласан хүн
Хайлган харцаар таныг ширтэж
Хаа алсын хязгаараас
Хайрын харцаа чулуудна

Хацарт тань дурласан хүн
Халамжыг танд өгөх гэнэ
Харгуй замыг дөтлөн буугаад
Хайтан зүрхээ
Хацарт тань мэдрүүлэхийг хүснэ...

... Харсаар суугаад би хацарт тань дасал болж
Харамлангуй санаашираад
Халдаж үл чадна
Чиний чанад руу

Хүлцэл өчиж хацарыг тань
Бүлээн уруулаар шүргэхсэн
Бүсгүйн биеэ янагшуулан
Бүлээн амьсгалаа мэдрүүлэхсэн
Бүрэг шөнийн жаргалыг
Бүтэн өдрөөр янагшуулья..

Хацарт тань дурласан хүн
Хайтан зүрхээ танд бэлэглэж буй нь энэ
Хайлган энэ зүрхийг мань
Хаяага шагайж нэг хараач
Хаа холын зүрхээ нэг тольдооч

...Хацарт дурласан хүн өчиж байна
Хамаагүй ээ надад хайргүй ч байх болох
Хайр гижигдсэн Хацартаа
Ханилал хүсэх өрнө дорны хүсэлдээ багтааж
Бүлээн уруулыг минь шүргүүлээч
Бүсгүй биеэ би танд шингээж
Бүлээн нурмын адил янагшая
Би хацарт дурласан хайтан зүрх

Хацарт дурласан хүний өчлийг та уншиж байна...
АмитабаПагмасүрэн 2013: 09-03 12:14



7 сэтгэгдэл:

Unknown said...

Хэхэ юун гое хөгжилтэй хэрнээ уянгалаг романчик өчил вэ.. Тэр хацар ямар азтай хацар вэ :))

Хэнд ч гарчиглаагүй үгс said...

хэхэ. баярлалаа. азтай хацар вэ тэй дурлуулаад байдаг.. :)

Unknown said...

Ихэнхи хүмүүс харцанд дурлаал миний найз хацарт дурлаал онцгой юмаа :)

Хэнд ч гарчиглаагүй үгс said...

хэхэ. яахав дээ. харах өнцөг өөр байгаа юмуу даа. :P

Baatar said...

Сэтгэл сайтай хацар байг..

Хэнд ч гарчиглаагүй үгс said...

хэхэ.

bilgee said...

Yostoi goy bichsen baina :)

Post a Comment

 
;