Friday, August 4, 2017 0 сэтгэгдэл

Санаатай чамайг ширмээр...


Сандал түшин суугаад
Санаатай чамайг ширтмээр
Сайхан дүрийг чинь
Сэтгэлдээ чагталмаар

Сар мичдийн туяа болгож
Сар жилээр гэгээгээ болгож
Санаатай чамайг ширтмээр

Од мичид, орон зайг зосгоон байж
Огторгуйн оршил бүрийг нойрсуулан байгаад
Оройгүй дээд жаргалын магнайд хүрч
Орчлонг түшиглэж чамтай жаргамаар






Sunday, September 18, 2016 0 сэтгэгдэл

Дурлаллоги

Хаа ч юм алс холын хязгаарт би дурлачихаж
Хамаг бодол тийш хөврөөд
Хайтан зүрх санаашран эзэнгүйрэн дурлаж

Хаврын нэгэн блюз гэлтэй
Гунигт нэгэн өдрүүд үргэлжлээд
Гунхсан сайхан алхаа маань
Удаашран алсыг зорин дурлаж

Хязгаар нь үгүй алс
Хаашаа ч юм зүглүүлж
Намайг дурлуулж





Sunday, January 5, 2014 0 сэтгэгдэл

Яаж би...

Яаж би Амитаба шиг Бор гэртээ Богд мэтээр Бодол дүүрэн гэрэл түгээж Ботгон буйлаатай орчлонд Сэтгэл зөөлөн суухсан билээ...
Яаж би Амитаба шиг Сэтгэл гэгээн Орчлонд Сүүн цагаан энэрэл түгээж Сэмээрхэн одох цагийн давалгааг үл анзааран оршихсон билээ

Sunday, December 8, 2013 0 сэтгэгдэл

Хэнд гарчиглаагүй хэлээсүүд...

Зээ өглөөний мэнд. балга ус уухад төрсөн мөрт... энд буулгахгүй бол мартах нигууртай гэж... 

Энгэрийн минь 2 чимээнээр
Эр хүн гэдгээ мэдэр....

Monday, November 18, 2013 0 сэтгэгдэл

Аяа чи янагш сонс

Аяа чи янагш сонсооч
Аядуухан хоолойгоор зөөлөн шилбэж
Амраг хүслийг минь янагшуулж
Аажим чинадруу минь нэвтэр

Wednesday, October 30, 2013 0 сэтгэгдэл

Хөгжихүй...

Тархиа хөгжүүлэх дасгалууд
Энд өгөгдсөн дасгалуудыг тогтмол системтэй хийснээр ихэвчлэн ашигладаг тал бөмбөлөг илүү хөгжиж, бага ашигладаг тал бөмбөлөг нөгөөгийнхөө түвшинд хүрч түүнчлэн хоёр тал бөмбөлөг хамтдаа хүчирхэгжсээр байх болно.
Үр дүнгий нь үзэхийн тулд доор зүйлчилж өгсөн дасгалуудыг зааврын дагуу эмх цэгцтэй хий.

Tuesday, October 22, 2013 0 сэтгэгдэл

Чадамгүй...

Ялдам үгэнд яруу найраг шиг тэрлэгдэхгүй 
Ятгын эгшигэнд яруу алдраа бишрүүлэхгүй
Явдал төгс оршихуйд янаглалаа гинаж гаргахгүй оршилоо гэж

Thursday, September 26, 2013 0 сэтгэгдэл

Шимэн хүртэхүй...


Пивоны хөөс үрчлээ арилгана

Пиво их уухаар гүзээ сууна хэмээн хүмүүс татгалзах нь цөөнгүй. Гэхдээ пивонд сул талаас гадна давуу тал өчнөөн байдаг гэнэ.

 
;